Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн тэмцээн эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохиогддог Марш тактик тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ. Тэмцээн өнөөдөр маргааш хоёр өдөр үргэлжлэн явагдана.

Энэхүү тэмцээн нь тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчдын хувьд цэргийн бэлтгэл, сургуулилт, бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр тэвчээр, ур чадвар, авхаалж самбаа, бэлтгэл, бэлэн байдлыг шалгасан томоохон сорилт болдог.

Тус тэмцээнд Онцгой байдлын албаа төлөөлөн оролцож байгаа баг тамирчдыг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн, бэлтгэл сургуулилтаа сайтар базааж, бэлтгэлээ хангаж байгаа баг тамирчиддаа баяр хүргэн тэмцээндээ амжилт гарган оролцохыг хүсэн ерөөж сэтгэлийн дэм, урам зориг хайрлалаа.

Энэ удаагийн марш тактик-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Уул уурхайн аврах анги, Нийслэлийн Онцгой байдлын газар, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Хэнтий, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагаас 40 орчим тамирчин оролцож байна.


Б.Сансар
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus