Хойд чиглэлд зорчих жолооч нарын анхааралд...

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын төвд орших Төмөр замын гарамын засварын ажил зургадугаар сарын 14-ний шөнийн 03 цагаас 15-ны өглөөний 10 цаг хүртэл явагдана.

Хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүд энэ хугацаанд 2.3м өндөртэй, 3м өргөнтэй нүхэн гарц /тунель/-аар гарах тул жолооч нар онцгой анхаарч хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
 


 

Заагдсан хэмжээнээс илүү ачаа тээвэрлэсэн болон өргөн, өндөртэй тээврийн хэрэгслүүд энэ хугацаанд зорчих боломжгүй болохыг Сэлэнгэ аймаг дахь Замын цагдаагийн тасгаас анхааруулж байна.

Бусдад түгээх
  • gplus