АНУ-ын Элчин сайдын яамны ойролцоо дэлбэрэлт болжээ
Украины нийслэл Киев дэх АНУ-ын Элчин сайдын яамны нутаг дэвсгэрт дэлбэрэлт болсон талаар Киевийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Оксана Блищик мэдээлжээ.

“Киев дэх АНУ-ын Элчин сайдын яамны нутаг дэвсгэрт болсон дэлбэрэлтийг одоогоор террорист халдлага гэж үзэж байгаа” гэж тэрбээр “фэйсбүүк” хуудастаа бичсэн байна. Дэлбэрэлтийн улмаас гэмтэж, бэртсэн хүн байхгүй гэжээ.

Киев хотын төвийн Шевченковский гудамжинд байрлах Элчин сайдын яамны ойролцоо дэлбэрэлт болсон тухай дуудлага өчигдөр 00.05 цагт цагдаагийн шуурхай албанд иржээ. “Үл таних этгээд дипломат төлөөлөгчийн газрын нутаг дэвсгэр рүү үл мэдэгдэх дэлбэрэх төхөөрөмж шидсэн” болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Хэргийн газарт мөрдөн байцаагчид ажиллаж байна.

Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus