Бурхан багшийн их дүйчин өдөр
Зуны эхэн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн Их Дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг Бурхан Буддагийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхцсан өдөр хэмээн хүндэтгэдэг бөгөөд Их Дүйчин өдрийг Бурханы шашин дэлгэрсэн Азийн улс орнуудад баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ өдрийг Азийн төдийгүй Австрали, Европын бурхны шашинтнууд маш өргөн дэлгэр тэмдэглэдэг. Мөн энэ өдрийг НҮБ-аас “Эв нэгдлийн өдөр” болгон тэмдэглэдэг байна. Монгол оронд бурхны шашин гурван удаа дэлгэрсэн. Монголын түүх соёл, уламжлал, хэл, заншилтай нягт холбоотой энэ баярыг бид ч мөн тэмдэглэх нь зүйн хэрэг билээ.

Дүйчин өдрийн гол утга нь энэрэнгүй сэтгэлийг үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцэх өдөр юм. Энэ өдөр эгнэшгүй буян хурааж, өөрийн тусыг огоорон бусдын тусыг санан амьтны амь таслахгүй, болж өгвөл махан хоол хэрэглэхгүй, хүний эс өгснийг авахгүй, худал ярихгүй, муу үг хэлэхгүй, бусдыг хүндлэн уучилж энэ өдрийг тэмдэглэх учиртай аж.
 

Энэ өдрийг тохиолдуулан  МБШТөв Гандантэгчэнлин хийд нийслэлийн Засаг даргын тамгын газар болон сүм хийдүүд,  төрийн бус байгууллагуудын хамтран “СЭТГЭЛ АРИУСАХУЙ”  хэмээх арга зохион байгуулах юм байна. Уг арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулъя.
 

“СЭТГЭЛ АРИУСАХУЙ” ИХ ДҮЙЧЭН БАЯРЫН ХӨТӨЛБӨР

СОЖИН САХИЛ
05.00-06.00- Идга чойнзинлин дацан, “Таны буянд даган баясъя” төв

ТАХИЛ ӨРГӨХ
06.00 - 19.00 өдрийн турш Гандан хийд дээр, “Жавзандамба хутагт” төв

ХҮНДЭТГЭЛИЙН ЖАГСААЛЫН МАРШРУТ
Гандан-Сүхбаатарын талбай

17.00-18.00- зам чөлөөлөх цаг

СЭТГЭЛ АРИУСАХУЙ ТӨВ ТАЛБАЙН АРГА ХЭМЖЭЭ
Сүхбаатарын талбайд зохион байгуулах арга хэмжээ

18:00-18.20 Хүндэтгэлийн жагсаалын төгсгөл – Бясалгал Д.Нямсамбуу гавж “Сэтгэл ариусахуй” лекц,-Бясалгал Флаш Моб /Зааврын дагуу 20 минут/ Соёмбо хэлбэртэй
18:20-18:25 Нийслэлийн сургуулиудын шилдэг морин хуурч хүүхдийн тоглолт / 3-ая эгшиг/
18:25-18:30 Хөтлөгч нээлт
18:30-18:35 Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, гавж Д.Чойжамц үг хэлнэ
18:35-18:40 НЗДарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд үг хэлнэ
18:40-18:50 Уртын дууч Хонгорзул-Уяхан замба тивийн наран, морин хуурчид
18:50-19:00 Мандал өргөх ёслол, Монгол уншлага, Гандан хийдийн лам хуврагууд /Итгэл, Ганданлхавжаа, Мандал, Жинлавчогзол/
19:00-19:10 Чингисийн сан уншлага
19:10-19:20 Увертура хамтлаг
19:20-19:30 Дуучин Т. Дэлгэрмөрөн Янжинлхамын дуулал, Наян булаг
19:30-19:35 МУГЖ дуучин У.Далантай,
19:35-19:40 МУГЖ дуучин С.Эрдэнэцэцэг
19:40-19:45 Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав- Далай багшийн мэндчилгээ
19:45-19:50 Жонон Ханчэн гэгээн мэндчилгээ дэвшүүлэх /Хутагт хувилгаад төлөөлөл/
19:50-20:00 Төрийн Соёрхолт Найруулагч Н. Наранбаатар “Бурхан Багшийн ариун дагшин газар” лекц, илтгэл
20:00-20:05 Дуучин Ариунбаатар /Өндөр гэгээний дуу, Богд багшийн дуулал/
20.05-20:10 Дуучин К.Номинжин
20:10-20:15 Дуучин Чингис / Хэрлэн гол, Халуун элгэн нутаг/
20:15-20:25 Жонон хамтлаг /Үндэсний хөгжим/
20:25-20:30 Хаалтын үг Гандантэгчэнлин хийдийн ОНХА лам Ж.Одгарьд /Зориулга ерөөл/

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus