Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 30-32 градус дулаан байна.
Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангайн уулархаг нутгаар 10-15 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.