Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээний талаар мэдээлэл хийнэ
Өнөөдөр болох үйл явдлууд...
 
09:00 цагт: Монгол Улсын Төрийн цэргийн байгууллагууд, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах, харилцан мэдлэг, туршлагаа солилцох нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний нээлтийн арга хэмжээ болно. Хаана: Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болно.

09:00 цагт: Монгол Хятадын харилцааг манай улсын Зүүн Хойт Азийн бүс нутаг дахь ашиг сонирхлын хүрээнд тодорхойлох эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Дугуй танхимд болно.

09:00 цагт: Төрийн ордонд "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоог хангах нь" сэдэвт үндэсний чуулган эхэлнэ.

09:00 цагт: Дэлхийн итгэмжлэлийн өдрийг тохиолдуулан "Барилгын салбарт итгэлийг бий болгоно" уриан дор семинар, хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хаана: Гадаад Харилцааны Яамны "Зөвшилцөл" танхимд

09:30 цагт: ХХААХҮЯ-ны хурлын танхимд НҮБ-ын ХХААБ-ын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол улсын жимс жимсгэний үйлдвэрлэлийг сайжруулах” TCP/MON/3605 төслийн нээлтийн семинар болно.

10:00 цагт: Баяр наадам зохион байгуулах комиссын дарга, Шадар сайд У.Хүрэлсүх Төв цэнгэлдэх, Хүй 7 худаг зэрэг газруудад очиж наадмын бэлтгэл ажилтай танилцана.

10:00 цагт: "Бетоны үйлдвэрлэл Өнөө ба Ирээдүй" Олон Улсын Эрдэм Шинжилгээний 16-р Бага Хурал МУИС-ийн Хичээлийн 7-р байрны Хурлын танхимд болно. Хуралд Монгол, Япон, Норвеги, Шведийн эрдэмтэн профессорууд бетоны үйлдвэрлэлийн хамгийн сүүлийн үеийн технологиудаас танилцуулна.

11:00 цагт: Өсвөр насны 5000 сурагчид дунд зохион байгуулсан “Цахим орчин дахь ухаалаг хэрэглээ” хөтөлбөрийн тайлангийн уулзалт болно. Хаана : МУБИС А байрны 200 тоот

11:00 цагт: ХХААХҮ-ийн салбарын "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" Сүхбаатарын талбайд болно. Өдөрлөгөөр мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэлийн шинэ техник технологитой танилцаж, худалдаа үйлчилгээ, хууль зүйн зөвлөгөөг нэг дороос авах боломжтой.

11:00 цагт: Туушин зочид буудлын Соёмбо танхимд Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн сантай хамтран хэрэгжүүлэх “Монгол улс дахь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй мөрдөн байцаалт, прокурорын хяналтыг сайжруулах нь” төслийн нээлтийн ажиллагаа болно.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: Монголын телевизүүдийн холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээний талаар мэдээлэл хийнэ.
14:00 цагт: Австри-Монгол хоёр улсын соёлын хамтын ажиллагааны хүрээнд “Австри-Монголын хөгжмийн фестиваль”-ийг олон нийтэд нээлттэй зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ. Хуралд Бээжин дэх Австрийн ЭСЯ-ны Соёлын форумын захирал Арнолд Обермэйэр, Гетё соёлын төв буюу GMUB төслийн удирдагч Мартин Зенкер, “Жазз Лаб” хөгжмийн агентлагийн тэргүүн Т.Мандхай нар оролцоно.

12:00 цагт: “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ- нь Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “ТОСК-999” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн эхний ээлжинд баригдах 13 блок, 212 айлын орон сууцны барилга угсралтын ажлын шав тавих ёслол өнөөдөр болно. Байршил: Баянхошууруу салдаг замын баруун талын МТ шатахуун түгээх станцын баруун талд

12:00 цагт: Монголын Урлагийн Зөвлөл нь соёлын олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Хаана: Уран зургийн галерейд

14:00 цагт: НМХГ-аас зохион байгуулж буй Зохистой хөдөлмөр-2017 сарын аяны хүрээнд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байрлах /Амгалан, Цагдаагийн академийн орчим/ Жунсон ХХК-ны барилгын гадна талбайд нийслэлийн хэмжээнд барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн ханган ажиллах талаар үзүүлэх сургалт зохион байгуулна.

Монгол Улсын Хууль зүйн их сургуулийн төгсөх дамжааны оюутнууд хонхны баярын нийллэгний мөнгөө цуглуулан Нэгдүгээр эмнэлэг буюу Өргөө амаржих газарт 8 сая төгрөгийн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлах арга хэмжээ болно. Утас: 99978878
Бусдад түгээх
  • gplus