БСШУС-ын сайдаар Г.Чулуунбаатарын нэрийг дэвшүүллээ
БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулаад долоо хонож байна. Энэ хугацаанд дараагийн Боловсролын сайдад хэд хэдэн хүний нэр яригдаж байсан бөгөөд Засгийн газраас Г.Чулуунбаатарын нэрийг дэвшүүллээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дөнгөж сая Г.Чулуунбаатарын нэрийг УИХ-д өргөн барилаа. Ингээд УИХ-ын чуулганы хуралдаанаар эцсийн шийдвэрийг гаргах юм.

Г.Чулуунбаатарын хувьд Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байгаа нэгэн билээ. Тэрбээр 2009 оны 2 дугаар сард МУ-ын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич цол хүртсэн.
Б.Сансар
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus