1456,7 м2 хэвтээ тэмдэглэгээний ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэлээ

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн алба нь Авто замын хэвтээ тэмдэглэгээний ажлаа өнгөрсөн сарын 17-ны өдрөөс эхлүүлэн ажиллаж байна. Уг ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөө Зүүн дөрвөн замаас Хөдөө Аж ахуйн яамны уулзвар хүртэл 399 метр авто замд хоёр талдаа 119,7м2 тэмдэглэгээг дөрөв буюу түүнээс олон эгнээнээр зорчдог замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах үргэлж шугамыг стандартын дагуу тавьж гүйцэтгэжээ.

Баянзүрх дүүргийн Энхтайваны өргөн чөлөө, Хан-Уул дүүргийн Чингисийн өргөн чөлөөнд нийт 1337 м2 замд хийж гүйцэтгэсэн байна. Үүнд Баянзүрх дүүрэг, Офицеруудын ордоноос Жуковын музей хүртэл 174 м2 тасархай шугам, Офицеруудын тойрог Эскадрилын хөшөөг тойроод 52 м2 тасархай шугам, Энхтайваны гүүрнээс Яармагийн гүүр хүртэл 271 м2 үргэлж шугам, Яармагийн гүүр Станцын гэрлэн дохио хүртэл 2 талдаа тасархай зураас 264 м2, Станцын гэрлэн дохиотой уулзвараас “Мишээл” экспо хүртэл үргэлж шугам 274м2, “Мишээл” экспогоос “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК хүртэл үргэлж шугам 302м2 нийт 1456,7 м2 хэвтээ тэмдэглэгээг стандарт техник шаардлагын дагуу тавьж гүйцэтгэлээ гэж Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus