Д.Эрдэнэбат: Хөтөлбөр хэрэгжүүлээгүй бол ажилгүйдэл 20 хувьд хүрч, 108 мянган ажлын байраа алдах байсан
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монголбанкны шалгалтын дүгнэлттэй холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Ажлын хэсгийн дүгнэлт нэр зааж ялын тогтоол шиг орж ирсэн, ажлын хэсэг Монголбанкны үйл ажиллагаанд халдсан. “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр Мөнгөний бодлогын арга хэмжээ байсан. Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унахад мөнгөний хомсдол 16.4 хувиар үүссэн. Ийм хөтөлбөр хэрэгжүүлээгүй бол эдийн засаг агшаад ажилгүйдэл 20 хувь хүрч, 108 мянган ажлын байраа алдах байсан. 3 их наядыг хуримтлагдсан алдагдал гэж дүгнээд байгаа. Агшсан эдийн засгийг тогтоон барихын тулд хийсэн зардал. Энэ 3 их наяд хуримтлагдсан алдагдал гэж үзэх юм уу, хохирол гэж үзэх юм уу, зардал гэж үзэх юм уу. Хуримтлагдсан алдагдал ямар үед буурдаг юм бэ” гэсэн асуултад Монголбанкныхнаас хариулт авахын хүссэн юм.

Үүнд Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монголбанк жил болгоны санхүүгийн тайландаа олон улсын аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулдаг. 3 их наяд төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай байна гэж гарсан. Банкны тайлан бүртгэлээр гарсан алдагдал. Дотроо олон хэсгээс бүрдэж байгаа. Хүүний зардал мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд үнэт цаас гаргахад 355 тэрбум, 666 тэрбум нь своп форвард хэлцэл ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал. Төгрөгийн ханш суларвал алдагдал өснө, чангарвал буурна. Зах зээлийн хүүнээс доогуур алдагдал 451 тэрбумы гарсан. Энэ нь олон хөтөлбөрийн хүүний зөрүү. Зах зээлийн хүүнээс доогуур буюу дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдож, 0.89 хувийн хүүтэй зээл гаргасан. Хүүний болон ханшны зөрүүний алдагдал төв банкинд бүртгэгдэж явдаг” гэсэн хариултыг өглөө.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus