Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэн нарт холбогдох авлига, албан тушаалын хэргийг өнгөрөгч дөрөвдүгээр сард хэлэлцэж, ял оноосон билээ.
Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Г.Дэнзэнд холбогдох хэргийн шүүх хурал болж байна. Тус хуралдаанд илтгэгч шүүгчээр М.Пүрэвсүрэн, прокурор Н.Бадамцэцэг болон шүүгдэгчийн өмгөөлөгчид оролцож буй юм.
Анхан шатны шүүхээс Г.Дэнзэнд 3,6 жилийн хорих ял, Я.Батсуурьт хоёр жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид хорих шийдвэр гаргасан. Шүүгдэгч н.Түмэнхүү, н.Төгсбаяр нарт хоёр жилийн тэнсэн харгалзах ял, шүүгдэгч н.Бярмаад мөнгөн торгууль ноогдуулахаар шийдвэрлэсэн юм.
Мөн шүүхээс шүүгдэгч нараас 5,5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн төлүүлэх шийдвэр гаргасан билээ.
Б.Сансар
Olloo.mn