Унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалах зөвлөмж гаргалаа
Монголын морин спорт уяачдын холбооноос нийслэлийн нутаг дэвсгэр болон, нийслэлийн ойр орчимд зохион байгуулагдаж байгаа хурдын морьдын уралдаанд унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалах нь чухал асуудал болоод байна.

Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хөдөлмөрийн нэг бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2011 оны 303 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөр”-т хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгайлан авч үзсэн билээ.

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” МNS6264:2011 стандартыг хангаж ажиллахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.
 
Б.Сансар
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus