Дэлхийн 51 орны 3500 залуус Монголд чуулахаар иржээ

Ази-Номхон далайн орнуудын чуулга уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах талаар Гадаад Харилцааны Яам болон Олон улсын JCI байгууллагаас мэдээлсэн. “Жэй Си Ай” байгууллагын Ази-Номхон далайн чуулган энэ сарын 8-наас 11-ний өдрүүдэд болох гэж байна. Тус чуулганд оролцохоор дэлхийн 51 орны 3,500 манлайлагч, бизнес эрхлэгч залуус Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа ажээ.

Уг уулзалтын талаар Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг “3500 зочноор дамжуулан дэлхий дахинд Монгол Улсаа сурталчлах, Монгол Улсынхаа бизнес эрхлэгчдийн боломжийг нээх, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ гадаад харилцааг өргөтгөх, холбоо тогтоох, Монгол залууст дэлхийн томоохон байгууллагын төлөөлөгч залуустай хамтран ажиллах боломжийг олгож байгаагаараа ач холбогдолтой” гэлээ.

“Жэй Си Ай 2017 АСПАК” чуулганы үеэр залууст өөрийгөө хөгжүүлэх, бизнес төлөвлөгөө хийх, хаана ямар бизнесийн боломж байна, мэдээлэл технологийн хувьд хэрхэн хамтран ажиллах зэрэг сэдвээр сургалт болж, сургалтад хамрагдсан залууст “JCI”-ийн сургалтын байгууллагаас сертификат олгох юм. Үүнээс гадна бүс нутгийн хөгжлийн тулгамдсан есөн төрлийн асуудлаар форум, хэлэлцүүлэг хийнэ. Мөн Ерөнхий ассамблей болж, үүнд 1,800 гаруй төлөөлөгчид албан ёсоор оролцон “JCI’’-ийн 2022 он хүртэлх хийх ажлынхаа төлөвлөөг гаргах юм байна.

Б.Сансар
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus