Чуулганыг Ц.Нямдорж даргалж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж танилцуулав. УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа учраас УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хуралдааныг даргалж байгаа юм.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлсний дараа Монголбанкны шалгалтын дүгнэлттэй холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus