Сөүлийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хаана

Шөнийн гэрэлт гудамж төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тохижилт, худалдаа үйлчилгээний ажил хийгдэж байна.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр 16.00 цагаас худалдаа, үйлчилгээний асар байрлуулах, цахилгаан, хийн түлшний холболт хийх, төслийн нээлтийн үйл ажиллагааны бэлтгэлийг хангахын тулд Сөүлийн гудамжны замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаах юм.

Иймд жолооч нарыг дээрх чиглэлээс бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөв.

Бусдад түгээх
  • gplus