Сурагчдын зуны амралт эхэллээ

БСШУС-ын сайд “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г баталсан билээ.

Өмнө нь хичээлийн жилийн бүтцийг жил бүр өөрчилж ирснийг болиулж 2016-2017 оны хичээлийн жилээс тогтвортой мөрдөх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл энэ хичээлийн жилд мөрдсөн амралтын хуваарь цаашид өөрчлөгдөхгүй юм.

Тэгвэл хуваарийн дагуу I, II ангийн сурагчдын амралт тавдугаар сарын 25-аас эхэлсэн бол III-V ангийнхан зургадугаар сарын 1-ээс  харин дунд болон ахлах ангийн сурагчид өнөөдрөөс эхлэн амарч байна.

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus