Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт:
"Томуугийн тандалтын тогтолцоо, томуугийн вакцинжуулалтын бодлого" сэдэвт семинар болно. Семинарт Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн болон АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв, Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллагын Вакцины тэнцвэртэй асуудлыг хариуцах төвийн төлөөлөл гэх мэт гадаад дотоодын эрдэмтэн мэргэжилтнүүд оролцож илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хаана: Контенинтал зочид буудалд

11:00 цагт: Солонгосын олон улсын их сургууль болон Матрикс салоны үсчин, гоо сайханчдын сургалт зохион байгуулах хамтын үйл ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах өдөрлөг МАТРИКС салоны төв байранд болно.

11:30 цагт: "Монгол ньюс" мэдээллийн төвд төрөлхийн дөрвөн мөчний дутуу хөгжилтэй бяцхан охин Ш.Буянжаргалд туслах “Бусдын төлөө гэрэлтье” хандивын арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд "Талын салхи 2017" ОУ-ын мото наадам зохион байгуулах талаар Монголын Чопперчин ахан дүүс НҮТББ- аас мэдээлэл хийнэ.

11:40 цагт: Барилгын салбарын мэдээлэл, зөвлөгөөг олон нийтэд хүргэх, барилгын ажилчдад болон гүйцэтгэгчдэд ажил олоход нь туслах, үндэсний үйлдвэрлэгчдийн барилгын материал бүтээгдэхүүнийг нэг дороос хүргэх, тээвэр ложистик, хөдөлмөр зууч, сургалт, оператор, зөвлөх болон санхүүгийн үйлчилгээ зэргийг нэг дор төвлөрүүлсэн “Барилгачин” нэг цэгийн үйлчилгээний нээлт Мишээл Барилгын их дэлгүүрт болно.

14:30 цагт: Shangri-La Mall дахь URGOO CINEMA-3 танхимд АНУ-ын домогт сансрын нисгэгч BUZZ ALDRIN-тай хийх уулзалт, ярилцлага болно.

21:30 цагт: "Шөнийн гудамж"-ны нээлт болно. /Сөүлийн гудамж/

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал тусгай хяналтын газраас “Зохистой хөдөлмөр-2017” сарын аяныг орон даяар зохион байгуулж байгаа билээ. Тус аяны хүрээнд Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Голомт банкны Москва салбартай хамтран 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн “Ажил олгогчдыг дэмжих” өдөрлөгийг зохион байгуулна.  Холбоо барих: 9915-2572
Бусдад түгээх
  • gplus