Туул голын бохирдлыг бууруулна
МХЕГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газар, Туул голын сав газрын захиргаа, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хамтран байгал орчны хуулиудын хэрэгжилтийг хангах, тусгай хамгаалалттай газар нутаг дах ариун цэврийн байгууламжийн шийдэл, Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр Туул голын хөрсний бохирдлыг бууруулахад аялал жуулчлалын байгууллагуудын оролцоо сэдэвт уулзалт ярилцлагыг зохион байгуулжээ.

Уулзалтад Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй аж ахуйн нэгж оролцлоо.
Б.САНСАР
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus