-ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ ХҮНС-
Хавдар нь олон төрлийн шалтгаанаар үүсдэг бүлэг өвчин юм. Хавдрын шалтгаануудад тамхины хэрэглээ, хооллолтын буруу дадал хэвшил, хөдөлгөөний идэвхигүй байдал, зарим халдвар, байгаль орчны нөлөө зэрэг ордог. Судлаачид буруу хооллолт, хөдөлгөөний идэвхигүй байдал нь хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг гол хүчин зүйлс гэж үзжээ. Хорт хавдар үүсгэх эрсдэл бүхий хүнснээс дурдвал:
ЦЭВЭРШҮҮЛСЭН САХАР, АМТЛАГ БҮТЭЭГДЭХҮҮН
Цэвэршүүлсэн сахар нь инсулины түвшинг өсгөхөөс гадна хавдрын эсийн тэжээл болж тэдгээрийн өсөлтийг дэмждэг. Эрдэнэшишийн сироп гэх мэт фруктозын агууламж өндөртэй цэвэршүүлсэн сахар нь хавдрын эсийн өсөлтийг түргэсгэдэг. Цэвэршүүлсэн сахарын оронд зөгийн бал, бурам, бор сахар зэргийг хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй.
БОЛОВСРУУЛСАН МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН
Хавайн их сургуулийн судалгаагаар гахайн утсан мах, утсан хиам, чанамал хиам, зайдас гэх мэт боловсруулсан махан бүтээгдэхүүн нь нойр булчирхайн хорт хавдрын эрсдэлийг 67 хувиар нэмдэг болох нь тогтоогджээ. Боловсруулсан махан бүтээгдэхүүн нь хорт хавдар үүсгэх шинж чанар бүхий нитрит гэх мэт химийн болон нөөшлөгч бодисуудыг их хэмжээгээр агуулдаг. Ялангуяа утсан махан бүтээгдэхүүн нь эрүүл бус хүнс бөгөөд уталтын явцад маханд хортой бодисууд шингэдэг байна.
Эх сурвалж: НЭМҮТ