УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Монголбанканд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Уг асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага аваад байсан. Тэгвэл завсарлага авсан хугацаа дуусгавар болж Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтэд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өгөх санал, дүгнэлтээ танилцууллаа. Хэлэлцүүлэгтэй холбогуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Монголбанкны алдагдал дээр бодит, бодит бус алдагдал гэж байдаг гэдгийг Монгол банкныхан хэллээ. Тэгвэл эдгээр хэлцлүүдээс хэд нь бодитой учирсан алдагдал нь хэд, бодит бус нээлттэй хэлбэрээр байж байгаа нь хэд юм бэ гэдгийг ажлын хэсгийнхэнд ойлгуулаад өг. Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэн:Олон улсын нягтлах бодох бүртгэлийн зарчмаараа алдагдал нь өөрөө бодит болон бодит бус гэж ангилагдаж байгаа. Тиймээс өнөөдөр энэ нь бодит, нөгөөх нь бодит бус алдагдал гээд шууд хэлчих боломжгүй. Оройлоцоогоор хэлэх юм бол ажлын хэсгийн алдагдал гэж гаргасан тооноос өнөөдрийн хувьд яг тал нь бодит, бодит бус нь тал нь гэж хэлж болно.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Монголбанкны үйл ажиллагаа шалгасан ажлын хэсгийн дүгнэлт бол Монголын мөнгөний бодлогын дотоод үйл ажиллагаанд оролцсон явдал. Монголбанкны хүмүүсийн тайлбараар бол бодит алдагдал гэдгийг тайлбарлаж буйгаар онц нойтой хохирол учирсан гэдэг дүгнэлт зөрүүтэй байна. Монголбанк мөнгөний бодлогийн байгууллага. Тиймээс халдашгүй эрх байх ёстой. Үе үеийн Ерөхийлөгч нар үүнийг баримталж ирсэн. Тэдний үйл ажиллагааг нь Монголын төр хүндэлж ирсэн. Гэтэл өнөөдөр яаж байгаа юм. Энэ тогтоол чинь "Монголбанкны одоогийн Ерөхийлөгч Н.Баяртсайханд өмнөх Ерөхийлөгч Н.Золжаргалд их мөнгө идэж, уусан гэдгээр нь хуулийн байгууллагад өг" гэсэн тулгалтыг хийж байна. Энэ тогтоолыг хэн санаачилсан юм бэ. Н.Золжаргал гэдэг хүнийг улсад онц их хэмжээний хохирол учруулаад байна гэдгийг хэн тогтоосон юм бэ. УИХ ийм ялын тогтоол гаргаж болдог юм уу гэдгийг л би асуугаад байгаа. Алдаа, дутагдалыг нь хаацайлах гэсэн юм биш. Эдийн засгийн байнгын хороо ийм тогтоолын төсөл хэлэлцэх нь зөв юм уу. Хэрвээ бид улстөржих юм бол Н.Золжаргалын үед МАН-аас Б.Жавхлан гишүүн, МАХН-аас Э.Батшугар байсан. Монголбанк хамтын удирдлагатай явж байсан.

П.Гоо
olloo.mn
olloo.mn