Монгол дагуурын дархан цаазат газрыг дэлхийн өвд бүртгүүлнэ
Монгол дагуурын дархан цаазат газрыг дэлхийн өвд бүртгүүлэхээр бэлтгэл ажлыг хийж байна. Тодруулбал ирэх долоодугаар сард болох ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн 41-р чуулганаар Дагуурын дархан цаазат газрыг дэлхийн өвд бүртгүүлэхээр санал оруулах юм байна.

Тус газар нь Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутаг дахь “A” хэсэг, Чулуунхороот, Гурванзагал, Дашбалбар сумын заагт орших “Б” хэсэг гэсэн 2 хэсгээс тогтдог. 1992 онд улсын Улсын бага хурлын 11 дүгээр тогтоолоор анх дархалсан. 1995 онд УИХ-ын 26-р тогтоолоор дархан цаазат газрын ангиллаар баталгаажуулжээ. Амьтан, ургамал, газарзүйн өвөрмөц шинжийг агуулсан бөгөөд 108,154 га талбай бүхий нутаг юм. Дагуурын хээр тал, ус намаг, тэдгээрийн амьтан, ургамлын ертөнцийг хамгаалах зориогоор байгуулагдсан. Улз голын дагуух зурвас газар болон улсын хилийн дагуух хөх уулсаас Тарь нуур хүртэлх зурвас газраг хамарна. Монгол дагуурын дархан цаазат газар нь манай оронд тохиолдох 2 зүйлийн шинэс модны хиллэх зааг бөгөөд биологи, ус судлалын чухал ач холбогдолтой. Сибирийн болон Дагуурын шинэсний эрлийз Чакановскийн шинэс энд ургана.

Нүүдлийн шувуудыг хамгаалах зорилгоор 1997 онд Орос, Хятад, Монголын хамтарсан тусгай хамгаалалттай газрыг байгуулсан бөгөөд 1994 онд Рамсарын конвенцийн жагсаалтанд бүртгэгдсэн. Дэлхийн байгаль хамгаалах сангаас зарласан дулхийн 200 эео бүсийн нэгэнд Дагуурын хээр ордог. Ургамлын аймгийн хувьд 52 овгийн 349 зүйлийн ургамал тэмдэглэгдсэн ба ус намгархаг газар болон хээрийн ургамлын зүйлүүд илүү тархацтай байдаг.
 
Б.Сансар
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus