Тариаланчдад 14 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ
Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2017 оны хавар тариалан эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдэд шатахууныг 50 хувь, үрийн буудайг 40 хувь, ургамал хамгааллын бодисыг 30 хувь, бордоог 30 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр гэрээ байгуулан олгожээ. Үлдсэн үнийг намрын ургацаас үрийн болон хүнсний буудайгаар санд барагдуулахаар гэрээ байгуулсан байна.

Харин өнөөдрийн байдлаар, ургамал хамгааллын бодис 270 ААН, иргэнд 1,775,985,000 төгрөгийн 140,627 литр, үрийн буудай 198 ААН, иргэнд 4,754,680,000 төгрөгийн 5745 тон, бордоо 150 ААН, иргэнд 3,652,510,000 төгрөгийн 2985 тонн, шатахуун 572 ААН, иргэнд 4,488,948,710 төгрөгийн 2554 тонн, төмс, хүнсний ногоонд долоон аймгийн 26 сумын 91 ААН, иргэдэд 157,500,000 төгрөгийн 89,5 тонн шатахуун олгосон байна.

Давхардсан тоогоор 1281 аж ахуй нэгж, иргэнд 14 тэрбум төгрөгийн дэмжлэгийг үзүүлжээ.
Б.Сансар
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus