Соёмбот уулын нөхөн сэргээлт 80 хувьтай байна
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын тушаалаар нэр бүхий иргэдийн Соёмбот ууланд газар эзэмших эрхийг нь цуцалсан. Улмаар газар эзэмшиж байсан компаниуд үйл ажиллагаагаа зогсоож, ухсан газартаа нөхөн сэргээлт хийж эхэлсэн юм.  

Одоогоор Соёмбот уулын нөхөн сэргээлт 80 хувьтай явж байгаа бөгөөд 40 орчим мод суулгасан байна. Цаашид техникийн нөхөн сэргээлт хийсэн хэсэг зүлэг тарихаар хар шороо дэвсэж эхэлжээ.  
 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus