Дээд шүүх ХҮН-ын даргаар Б.Найдалааг бүртгэлээ

Хөдөлмөрийн Үндэсний намын шинээр сонгогдсон намын даргыг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцжээ.

Хөдөлмөрийн Үндэсний намын Төв хорооны 2017 оны тавдугаар сарын 24-ний өдрийн хурлын III тогтоолоор намын даргаар Б.Найдалааг сонгосныг бүртгүүлэх хүсэлтээ тус намаас ирүүлсэн байна.

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.

Б.Орхон


 

Бусдад түгээх
  • gplus