XX зууны Монголын томоохон сэхээтний төлөөлөл Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохионо. Уг ойг угтаж Говь-Алтай аймгийн Тайшир сумын Далан багийн Янчилын ам хэмээх түүний төрсөн буурин дээр нь “Би энд төржээ” хэмээх гэрэлт хөшөөг нь сүндэрлүүлжээ. Нээлтийн арга хэмжээнд түүний төрөл төрөгсөд болон тус аймгийн албаны төлөөлөл болох хүмүүс оролцсон байна.
Төмөр замын машинистаас төрийн сайд хүртэлх амаргүй замыг туулахдаа түүний бичиж тууривсан Монголын анхны роман “Алтайд”, XX зууны манлай роман “Тунгалаг Тамир”, “Манай сургуулийнхан” тууж, “Гарын таван хуруу”, “Итгэж болно” зэрэг жүжиг, “Энэ хүүхнүүд үү” кино зохиол зэрэг олон сайн бүтээл туурвисан зохиолч.
Түүний үлдээсэн бүтээл бүр түүхийн хамтаар алга болоогүй юм. Бичсэн үг бүр уран зохиолын талаасаа эрдэнэс болон үлдсэн. Энэ эрдэнэс цаг өнгөрөх тусам гялалзан тодорч байна.
Б.Орхон