T.O.P эмнэлэгт хүргэгджээ

БНСУ-ын К-Поп хамтлаг “Big Bang”-ын гишүүн 29 настай T.O.P буюу  Чэ Сун Хён  тайвшруулах эм хэтрүүлэн хэрэглэсний улмаас Сөүлийн  эмнэлэгт хүргэгдэж, одоо эмчилгээ хийлгэж байгаа аж.

Зарим эх сурвалж түүнийг ухаангүй олдсон хэмээн дамжуулж байна. Харин цагдаагийн газраас эл мэдээллийг үгүйсгэж, “Ташаа мэдээлэл” хэмээн Ёнхап агентлагт мэдээлжээ.

T.O.P 2008 оны арваннэгдүгээр сард ч гэсэн эм хэтрүүлэн хэрэглэсэн шалтгаанаар эмнэлэгт хүргэгдэж байсан бөгөөд тухайн үед “Амиа хорлох” гэж байснаа хүлээсэн байдаг.

Тиймээс энэ удаа ч амиа хорлох оролдлого хийсэн байж магадгүй аж.  Тэрбээр энэ сарын 5-нд хар тамхи хэрэглэсэн хэрэгт холбогдсон юм.

Эх сурвалж: mminfo.mn


 

Бусдад түгээх
  • gplus