Гар утсаараа торгуулиа төлөх боломжтой боллоо
Тээврийн хэрэгслийн торгуулийг гар утсаараа төлөх боломжтой болжээ. Тодруулбал,Замын хөдөлгөөний удирдлагын төв нь иргэдийн торгууль төлөлтийг хялбаршуулж, төлөх боломжуудыг нэмэгдүүлэх зорилгоор зөрчилд ногдуулсан торгуулийн мэдэгдэх хуудас дээр QR код хэвлэдэг болсон байна. Уг хэвлэгдсэн QR кодыг интернет банкны харилцагч ухаалаг аппликейшнээр дамжуулж гар утсаар уншуулснаар торгууль төлөгдөх аж.
 
Б.Сансар
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus