Д.Дамба-Очир: СЗХ-нд ажиллаж байгаа хүмүүс нь өөрсдөө ББС-ийн байгууллагатай гэсэн мэдээлэл байна
УИХ-ын эдийн засгийн байнгын хороо Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны үйл ажиллагааны тайланг сонслоо. Тайланд тусгаснаар ББС-ын байгууллагуудын харилцагчийн тоо 449 мянга бол буураад, нэг жилийн дотор таван жилийн өмнөхөөсөө буурсан байгаа юм. Үүнтэй холбогдуулан гишүүд СЗХ Банк бус санхүүгийн байгууллагууд, голдуу зээлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, хоршоодод зөвшөөрөл л өгч байна.

Иймээс Санхүүгийн зохицуулах хороо хуулийн хувьд олон зүйл дээр хязгаарлагдмал зүгээр л зөвшөөрөл олгодог байгууллага болчхоод байгаад гишүүд шүүмжлэлтэй хандаж байв. Иймээс Монголбанкны, Засгийн газрын хуульд Сангийн яамны үүрэг чиглэл, СЗХ-ны эрх зүйн зүйл бүрийг ялгаж байгаад, өөрчлөх хэрэгтэй байгааг хэлж байна.

Тайлантай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Даатгалын байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн үргэжилж байгаа юу. Үл хөдлөх хөрөнгийн даатгал хэр өргөн хүрээг хамарч байна. Үл хөдлөх хөрөнгийн даатгалыг бусад улсуудад хөрөнгийн зах зээл дээр хамгийн том тоглогч болгосон. Манай улсад бол туршлагагүй юм шиг харагддаг. Үүн дээр ямар ахиц гарч байгаа. Даатгал хийх байгууллагын сонирхол ихсэж байна уу?

СЗХ-ны Даатгалын газрын дарга н.Өлзийбат: Даатгалын компаниудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Статистик баримтаар даатгалын компаниудын 208,4 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байгаа. Хөрөнгийн хэмжээ жилээс жилд өссөн дүн гарч байгаа. Даатгалын компаниудын өөрийн хөрөнгө жилээс жилд өсөж байгаа боловч гэхдээ олон улсын төвшнөөс бага. Хөдлөх хөрөнгийн хувьд ганц үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал биш л дээ. Бусад даатгалын гэрээ хураамжийн орлогыг аваад үзэхэд:

- нэгдүгээрт, албан журмын даатгал
- хоёрдугаарт, хөрөнгийн даатгал
- гуравдугаар, тээврийн хэрэгслийн даатгал гэсэн даатгалын хэлбэрүүд голлох хураамжийн орлогын хувийг эзэлдэг. Хөрөнгийн даатгал дээр боловсон хүчнийг мэргэшүүлэх шаардлагатай байгаа.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Энэ олон ломбардыг хэзээ цэгцлэх вэ? Энэ тал дээр ажил хийж байна. Банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн санг 2,5 тэрбум болгосон. Үндсэндээ шинээр байгуулахыг хориглосон. Арилжааны банкууд зээл гаргахгүй ББС-ын байгууллага шинээр байгуулагдахгүй байна. Иргэд хаанаас зээл авах юм бэ? Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж байгаа хүмүүс дотор банк бус санхүүгийн байгууллага хүмүүс байгаа гэсэн мэдээлэл байна. Ашиг сонирхлын зөрчилтэй энэ хүмүүс хууль гаргадаггүй гэх мэдээлэл байна.

СЗХ-ны Хяналт шалгалт, зохицуулалт газрын дарга н.Ариунаа: Яг одоогоор цагдаа ломбардын үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа. Одоогоор 1500 гаруй ломбард үйл ажиллагаа явуулдаг баримт бий. Цагдаагийн байгууллагаас Ломбардны тухай хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байгаа мэдээлэл бидэнд ирсэн. Хамтарч ажиллахад бэлэн. ББС-ын байгууллагуудын дүрмийн сангийн хэмжээг 2020 он хүртэл үе шаттайгаар 2,5 тэрбум хүргэх шийдвэр гарсан. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа ББС-ын байгууллагуудын 98 хувь нь дүрмийн сангаа 800 сая төгрөгт хүргэсэн. Шийдвэр гарснаар хойш 12 ББС-ын байгууллага 2,5 тэрбумын дүрмийн сантайгаар орж ирсэн. Хөдөө орон нутагт ББС-ын байгууллагуудын дүрмийн сан ялгавартай. СЕХ-оос шинээр томилгоо хийгдэх бүрт АТГ-аас холбогдох дүгнэлтийг гаргуулж авдаг. ХОМ дээр ч ийм асуудал байхгүй.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus