Гааль, газрын харилцаа, кадастартай холбоотой гомдол олон иржээ

Авлигатай тэмцэх газрын 18001969 тусгай дугаарт өнгөрсөн долоо хоногт 13 өргөдөл, гомдол, мэдээлэл иржээ.

Гомдол, мэдээлэл нь агуулгын хувьд төрийн байгууллагын ёс зүй, хүнд суртал, удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой тав, ашиг сонирхлын зөрчилтэй гэх таван гомдол, мэдээлэл байсан бол гэмт хэргийн шинжтэй гурван гомдол, мэдээлэл шалгуулахаар ирүүлсэн байна. Гомдол мэдээллийг салбар, байгууллагаар нь авч үзвэл боловсрол, гааль, газрын харилцаа, кадастартай холбоотой гомдол, мэдээлэл харьцангуй олон иржээ.

Тухайлбал, Нийслэлийн 89-р цэцэрлэг, 154-р цэцэрлэг, 197-р цэцэрлэг зэрэг боловсролын байгууллагатай холбоотой, Өмнөговь аймгийн Гашуунсухайт дахь гаалийн цагдаагийн албан хаагч, Баянгол, Багахангай дүүргийн газрын албаны албан тушаалтан болон Төв аймгийн Аргалант сум, Хөвсгөл аймгийн Улаан-уул, Говь-Алтай аймгийн Хөх морь, Тонхил сум, Өмнөговь аймгийн Баяндалай, Цогтцэций сумдын төрийн албан хаагчидтай холбоотой гэх гомдол мэдээлэл ирүүлсэнийг хүлээн авч, хянан шалгаж байна.

 

Бусдад түгээх
  • gplus