Үнсийг цементтэй хольж, савласан байжээ

Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Би Эй Ди Эм Жи” ХХК нь “Хөтөл” цементийн үйлдвэрийн задгай цементийг цахилгаан станцын хаягдал үнстэй хольж савласан нь шалгалтаар илэрчээ. Тодруулбал, уг хуурамч цементээ “Менгоа” нэр бүхий шошготой уутанд савалсан байжээ.

Энэхүү хууль бус үйлдлийг Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд илрүүлэн шалгаж байна.

Б.Сансар
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus