Авлига авсан гаалийн байцаагчдад 1-6 жилийн хорих ял оноолоо

Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь гаалийн газрын нэр бүхий 36 байцаагч авлигын хэргээр багагүй хугацаанд шалгагдаж байгаа. Тэдний хэрэг өнгөрсөн гуравдугаар сард шүүхэд шилжсэн. Тэгвэл уг хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, өчигдөр шийдвэрээ гаргалаа.

Тодруулбал , Замын Үүд суман дахь Гаалийн байцаагч нарт холбогдох авилга хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон 36 хүнд холбогдох шүүх хуралдаан 2017.05.31-ний өдөр эхэлж 6 сарын 2,5,6-ны өдрүүдэд болж, шүүхээс эцсийн шийдвэрийг гаргалаа. Шүүгчдийн зүгээс тэдэнд 1-6 жилийн хорих ял оноолоо. Тодруулбал:

1. Гаалийн байцаагч Б.Ө-д ЭХТА-ийн 268.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан,

2. Гаалийн байцаагч Б.Ц-д нэмж нэгтгэн 3 сая төгрөгийг эд хөрөнгө хурааж 6 жил 6 сарын хорих ялаар, /ЭХТА 268.2,269.1/

3. Гаалийн байцаагч Т.М-д 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 жил 6 сарын хорих ял ЭХТА268.2/

4. Гаалийн байцаагч И.Н-т 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 жилийн хорих ялаар,/ЭХТА 268,2/

5. Гаалийн байцаагч М.Э-д 1 сая төгрөгийг эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хорих ял /ЭХТА 268.2/

6. Гаалийн байцаагч Б.О-т нэмж нэгтгэн 3 сая төгрөгийг эд хөрөнгө хурааж, гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жил хасаж 6 жил 6 сарын хорих ял /ЭХТА 268.2, 263.2/

7. Гаалийн байцаагч Н.Б-д 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хорих ял /ЭХТА268.2/

8. Гаалийн байцаагч Д.Н-т гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 1 жил хасаж 2 жил 6 сарын хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан /ЭХТА263.2/ 6 хүнд ЭХЕА 551-д заасныг журамлан 3 ,5-3,7 жилийн хорих ял оногдуулсан /ЭХТА269.2/ 19 хүнд 1 жил 6 сарын хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан/ 1 хүнд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Холбогдсон хэргийг сийрүүлбэл, Гаалийн байцаагчид албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдаас хээл хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан бөгөөд БНХАУ-аас Замын-Үүд дэх гаалийн газрын хяналтын талбайд орж ирсэн автомашинуудад ачигдсан бараанд ногдуулах татварын мөнгийг дутуу тооцох, хурдан хугацаанд саадгүй гаргах, мөн татварын хувь хэмжээг бууруулахаар амлан бусдаас удаа дараа хээл хахууль авсан гэх хэрэгт буруутгагдсан. Өөрөөр хэлбэл дээрх байцаагчид хагас өдөрт улсын төсөвт орох ёстой байсан 50-100 сая төгрөгийг хувьдаа завшсан гэж ойлгож болно.

Ямартай ч бүтэн жил гаруй хугацаанд шалгасан уг хэрэгт Нийслэлийн прокурорын газраас тэднийг удаа дараа хээл хахууль авсан хэмээн Эрүүгийн хуулийн 268, 269 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдээд байсан билээ.

 
Б.Сансар
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus