УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Тогтоолын төсөл болон бусад асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай ярилцлаа.
-Байнгын хороо “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар тогтоолын төсөл батлагдах нь. Тогтоолын төсөл хэзээнээс хэрэгжих эхлэхээр байгаа вэ?
-Тогтоолын төсөл маань энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар батлагдчихвал ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжинэ. Тэр болтол санхүүгийн төлөвлөлтийг ямар байдлаар төсөвт суулгах гэх мэт асуудлыг шийдвэрлэнэ. Хэчнээн сайн тогтоол батлагдсан ч хөрөнгө мөнгө шийдэгдээгүй бол хэрэгжилтийн тухай ярилтгүй. Тогтоолын төсөлд асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр тусгасан. Тухайлбал, сургалтын орчин ямар байх ёстой вэ? Багш нарын цалин урамшуулал нэмэгдэх ёстой юм уу, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг харж асарч байгаа асран хамгаалагчдын асаргааны зардал үүнтэй холбоотой төсөв дээр ирэх ачааллыг ямар байдалтайгаар хуваарилах ёстой вэ? гэх мэт асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр тусгасан. Тогтоолын төсөл батлагдвал хэрэгжилтийг хангуулахад шаардлага тавьж ажиллана.
-Өнөөдрийн хүртэл тусгай сургуулиудын асуудлууд цэгцрээгүй байна. Жишээ нь, 116 дугаар сургууль дээр үүссэн асуудал бол тусгай шаардлагад хэрэгцээг ойлгодоггүй удирдлагаа солихтой холбоотой?
-Үүнийг хэн шийдэх ёстой юм бэ. БСШУСЯ хоттойгоо хамтраад хийх ёстой. Үүний тулд эрх зүйн хувьд зохицуулалт хийх хэрэгтэй. Тусгай хэрэгцээт сургуулиудын удирдлагуудыг яам томилох уу эсвэл сургууль нь орон нутгийн өмчийн харьяалагддаг учир хотын Засаг дарга хариуцах ёстой юм уу? Тусгай сургуулиудын захирлаар ихэвчлэн мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байгаа. Тэгэхээр мэргэжлийн удирдлагаар хангах асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой. Мэргэжилтэн бэлтгэгдээгүй, багш хүрэлцэхгүй байгаа гэх мэт тайлбарууд шалтгаан биш. БСШУСЯ төсөв мөнгөний хуваарилалтаа хийгээд тусгай сургууль цэцэрлэгүүдэд ажиллаж байгаа дохионы хэлээр ярьдаггүй боловч чадвартай багш нараасаа хоёрыг аль нэг улсад зургаан сар сургалтад хамруулахад асуудал шийдэгдэнэ. Ерөөсөө санаачлага ажлын, уялдаа, идэвх зүтгэл л алга.
-Өнгөрсөн долоо хоногт БСШУС-ын сайдыг огцруулсан. ЗГХЭГ-ын дарга Боловсролын сайдын ажлыг хавсран гүйцэтгэж байгаа. Гэхдээ сайд томилогдоогүй байхад салбарын чухал асуудлыг УИХ-ын төвшинд ярих хэр оновчтой вэ?
- Асуудал бүрийг хариуцсан мэргэжилтнүүд байгаа. Сайд бол улс төрийн албан тушаалтан. Өдөр тутмын шийдвэрийг сайд гаргаад байдаггүй. Бид байнгын хорооны хурлаар асуудлыг нь оруулаад Их хурлын төвшинд ямар дэмжлэг хэрэгтэй байна, эрх зүйн хувьд яаж сайжруулах вэ гээд хэлэлцээд, энэ нөхдүүдэд асар том боломжийг бий болгож байна. Хамгийн олон дээд боловсролтой, тэгээд ажилгүй хүмүүстэй улс нь Монгол орон байна. Дэлхийн улс орнуудад дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын ажлын байр бараг л бэлэн байдаг гэсэн үг. Дээд боловсрол эзэмшчихээд ажилгүй байна гэдэг ойлголт өндөр хөгжилтэй орнуудад байхгүй болчхоод байна. Тиймээс Монгол Улс энэ эрүүл жишиг рүү шилжих ёстой. Сайн жишгүүдийг Монголын хөрсөнд буулгах ёстой. Сайдгүй байгаагаас энэ салбар унах ёсгүй.
-Таныг Боловсролын сайдад яригдаж байгаа гэх мэдээлэл байна?
-Тэр бол хэвлэлийн мэдээ. Надад хувийн нэг ч амбиц байхгүй. Улс төрийн албан тушаалтныг нам боловсон хүчнийхээ бодлогоор ярьж байгаад шийддэг.
- БСШУС-ын сайдыг хэдийгээр томилох бол. Энэ талаар нам дотроо яригдаж байгаа юу?
-Нам дээр хэнийг дараагийн сайд болох тухай албан ёсны мэдээлэл алга байна. Ер нь ойрын хугацаанд шийдэх ёстой.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн