А.Баярцэцэг Америкийн миссийн тэмцээнийг шүүхээр болжээ

Дэлхийн мисс тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон А.Баярцэцэгийн тухай нэгэн таатай мэдээ дуулдаж байна. Тодруулбал манай мисс “Америкийн эх дэлхийн мисс” тэмцээний шүүгчээр уригджээ. Тус тэмцээн нь ирэх наймдугаар сард АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдах юм байна.  Тус тэмцээнд АНУ-ын 50 муж улсаас шалгарсан гоо бүсгүйчүүд оролцдог аж.

Тэгвэл энэхүү нэр хүндтэй томоохон тэмцээний шүүгчээр уригдсан А.Баярцэцэгийн хувьд дэлхийн мисс тэмцээний түүхэнд манай улсын оролцогчдоос хамгийн өндөр амжилт гаргасан юм. Тэрбээр шилдэг 11 миссийн нэгээр шалгарсан бөгөөд, түүний видео танилцуулга шилдгээр шалгарсан билээ.

 
Б.Сансар
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus