ЭЕШ: Өмнөх оны төгсөгчдийг бүртгэлийн хуудсаа баталгаажуулахыг анхааруулж байна
2017 оноос өмнөх онуудад ерөнхий боловсролын сургууль төгссөн шалгуулагчид энэ сарын 10-аас өмнө Боловсролын үнэлгээний төв болон шалгалт өгөх аймгийн элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан мэргэжилтнээр бүртгэлийн хуудсаа баталгаажуулахыг БҮТ-өөс анхааруулж байна.

Мөн та бүхэн eec.mn хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангийн хувийн мэдээлэл гэсэн хэсгээс суудлын хуваариа хэвлэж авахыг сануулж байна.

Шалгалтад орохдоо шалгуулагчид дараах материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:

1.Бүртгэлийн хуудас /Баталгаажуулсан байх/
2.Суудлын хуваарь
3.Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
4.Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг

Б.Сансар
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus