С.Батцэцэг, П.Орхон нар “ТОП-5”-д багтав

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос гаргадаг эмэгтэйчүүдийн чансаа шинэчлэгдлээ. Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард болсон тэмцээнүүдийг харгалзсан чансаанд Монголын найман бүсгүй багтав. Тодруулбал,  

53 кг-ын жинд ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа 18,
55 кг-д гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг 11, ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг 14,
58 кг-д ОУХМ Энхбатын Гантуяа 20,
60 кг-д ОУХМ Баатаржавын Шоовдор 18,
63 кг-д ОУХМ Пүрэвдоржийн Орхон дөрөв, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг тав,
69 кг-д гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа 13 дугаар байрт тус тус бичигджээ.

63 кг-д энэ жилийн Иван Ярыгиний “Алтан Гранпри”, “Монголиа Опен” ОУТ-д түрүүлсэн ОУХМ П.Орхон дөрөв, Шинэ Делигийн Азийн АШТ-д аваргалсан гавьяат тамирчин С.Батцэцэг тавдугаар байр руу орсноор манай улсын хоёр тамирчин нэг жинд “Топ-5” бичигдсэн анхны тохиолдол болов.

Эмэгтэйчүүдийн найман жингийн чансааг Японы зургаа, АНУ, Канадын нэг тамирчин тэргүүлж байна.  


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus