Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагт: Төв Азийн орнуудын Хүнс Шим тэжээлийн олон улсын хурал ЭМЯ-ны Б зааланд болно.

10:00 цагт: МУБИС-ийн дэргэд Японы Нагоя Их сургуулийн эрдэмтэн, профессоруудын дэмжлэгтэй байгуулсан “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв”-ийн үйл ажиллагааг танилцуулна. Хаяг: МУБИС-ийн А байрны №200 танхимд болно

10:00 цагт: МУИС, Сөүлийн их сургууль хамтран Азийн их сургуулиудын VI чуулганыг /AUF/ Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байна. Энэ жилийн чуулганд 11 орны 15 их сургуулийн төлөөлөгчид оролцож ‘Аж үйлдвэрийн 4-р хувьсгал дээд боловсролд нөлөөлөх нь’ гэсэн чухал сэдвээр чуулах юм. Чуулганы нээлтийн ажиллагаа Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно.
 
11:00 цагт:
Сангийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болно. Энэ үеэр "Хөгжлийн хөтөч-дэд бүтэц" төсөл хэрэгжүүлэх нэгж нь үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулна.
 
11:30 цагт: “2017 JCI ASPAC УЛААНБААТАР” чуулга уулзалтын хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хуралд JCI байгууллагын дэлхийн Ерөнхийлөгч, JCI Монгол байгууллагын 2017 оны Ерөнхийлөгч П.Батхишиг болон чуулганы зохион байгуулагчид оролцож мэдээлэл өгнө. Хаана: Гадаад Харилцааны Яамны Зөвшилцөл танхим

14:00 цагт: Zero TB- Сүрьеэгүй хотууд Олон улсын хурал ЭМЯ ны Б зааланд болно.

Бусдад түгээх
  • gplus