Дорнодын тал нутгаар бороо орж, сэрүүхэн байна

-Өнөөдөр Дорнодын тал нутгаар бага зэргийн бороо орж, сэрүүхэн байна-


Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 21-22 градус дулаан байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хүрэн бэлчир болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулс, Дорнодын тал нутгаар  16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.    

 

Бусдад түгээх
  • gplus