60 орчим мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй

Нийгмийн бодлого боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо хуралдаанаар Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэв.

Тайланд дурьдсанаар сургуулийн өмнөх насны, цэцэрлэгт хамрагдах шаардлагатай 306890 хүүхэд байгаа аж. Үүнээс 240342 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, 60 орчим мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байна. Улсын хэмжээнд төрийн 854, хувийн 504 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Улсын цэцэрлэгийн нэг ангид байх хүүхдийн стандарт хэмжээ 29 гэнэ. Гэтэл өнөөдөр нэг ангид 55-60 хүүхдийн анги дүүргэлттэй байна. Тиймээс өнөөдөр 315 цэцэрлэгийг яаралтай барих шаардлагатай байна гэдгийг ажлын хэсгийн ахлагч онцоллоо.


П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus