Л.Болд: Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нухацтай хэлэлцэх шаардлагатай
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв. Хуралдааны төгсгөлд 2017 оны зургаадугаар сарын 02-ны өдөр УИХ-ын гишүүн Я.Содбаатар, С.Чинзориг, Л.Энх-Амгалан нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх байлаа.

Эрүүгийн хууль ирэх сарын 1-ээс хэрэгжих эхлэх заалттай. Үүнээс өмнө “Эх орноосоо урвах” заалттай холбогдуулан хуулийн төсөлд өөрчлөлт оруулахаар болсон юм. Гэвч өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийн үзэлд баримтлалыг хэлэлцэх байсан ч УИХ-ын гишүүн Л.Болд дээрх хуулийн төслийг нухацтай хэлэлцэх шаардлагатай тул Байнгын хорооны дараагийн хуралдаанаар хэлэлцэх горимын санал гаргасныг хуралдаан оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus