АН-ын бүлэг хуралдлаа
УИХ дахь АН бүлэг өнөөдөр албан бусаар хуралдсан байна. Тус намын бүлэг энэ өдрийн хуралдаанаараа Монголбанкны шалгалттай холбоотой асуудлыг хэлэлцсэн байна.

Монголбанкны 2016 оны эцсийн байдлаар хуримтлагдсан алдагдал нь гурван их наяд төгрөгт хүрч, дөрвөн их наяд төгрөгийн өртэй болохыг УИХ-ын ажлын хэсэг тогтоосон. Төв банк ийм их алдагдалд орсон нь тус улсын эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой байдал бий болгож, эдийн засгийн өсөлт зогсч доройтох, гадаад өр төлбөр нэмэгдэхэд гол нөлөө үзүүлсэн тухай ажлын хэсгийн дүгнэлтэд дурьдаад байгаа билээ.

П.Гоо
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus