Хаврын тариалалтын явц 94.6 хувьтай байна

ХХААХҮЯ-наас хаврын тариалалтын явцын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ онд улсын хэмжээнд 381.6 мянган га-д үр тариа (үүнээс 362.1 мянган га-д улаанбуудай),  15.1 мянган га-д төмс,  8.5 мянган га-д хүнсний ногоо,  23.2  мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 458.0 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар хаврын тариалалтын явц 94.6 хувьтай байна. Тодруулбал,  350.7 мянган га-д үр тариа, 11633 га-д төмс, 4585 га-д хүнсний ногоо, 56.1 мянган га-д тосны ургамал, нийтдээ 432.4 мянган га-д тариалалт хийсэн.

Үр тарианы тариалалт 91.9 хувьтай байна. Үүнээс улаанбуудайн тариалалт 92.9 хувь,төмс 76.8 хувь, хүнсний ногоо 53.9 хувь, тосны ургамлын тариалалт 196.3 хувьтай явагдаж байгаа гэдгийг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүү хэллээ.

Мөн хаврын тариалалтын үеэс хуурайшилт ихтэй байгаа учир үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээг Цаг уур орчны шинжилгээний газрын орон нутаг дахь станцуудаар дамжуулан хэрэгжүүлж байна гэв.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus