Пушкашийн академид тоглож буй Г.Ганбаяр маргааш эх орондоо ирнэ
Европын хөлбөмбөгийн тавцанд гарах анхны алхамаа хийсэн Унгарын домогт хөлбөмбөгчин Ференц Пушкашын нэрэмжит академийн тоглогч Г.Ганбаяр маргааш эх орондоо ирэхээр болжээ.

Манай тамирчны хувьд өнгөрөгч долоо хоногт “Suzuki cup” тэмцээний хүрээнд дэлхийн алдарт “Байерн Мюхен” клубын залуучуудын багийн эсрэг Пушкашийн академийн багтайгаа тоглож, хожил байгуулсанаар хүрэл медалийн эзэн болсон билээ.

Г.Ганбаярын хувьд энэ тэмцээний хүрээнд хоёр тоглолтод сэлгээгээр гарч тоглосон бөгөөд уг тоглолтуудад баг нь ялалт байгуулсан юм.



Б.Сансар
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus