Тэрэлж, Богд ууланд аялагчдад зориулсан явган зам энэ сард ашиглалтад орно
Нийслэлийн аялал жуулчлалын газар, БНСУ-ын Чежү хотын аялал жуулчлалын газар хамтран Улаанбаатар хот орчмыг аяллын буюу олле замаар тохижуулах ажлыг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд Тэрэлж, Богд ууланд явган аялахад зориулан маршрут, тэмдэг, тэмдэглэгээ бүхий олле замыг тавьж байна. Явган аялагчдад зориулсан дээрх замуудыг энэ сарын 18, 19-ний өдрүүдэд нээх аж.

Олле гэдэг нь Чежүгийн эртний аялгаар “гудамж талбайгаас гэрийн хашаа хүртэлх нарийхан зам” гэсэн утгатай үг бөгөөд БНСУ-д 2006 оноос хойш Чежү арлыг тойрсон 26 курс, 425 км явган аяллын чиглэлийг тэмдэгжүүлсэн байдаг.

Тус замыг өмнө нь Япон улсад нэвтрүүлсэн бөгөөд Монгол Улс олле явган аяллын стандартын замтай гурав дахь орон болж байгаа аж.
 
Б.Сансар
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus