Нэр дэвшигчид сурталчилгаагаа эхлүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөр албан ёсоор эхэлж байна. Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нэр дэвшин өрсөлдөхөөр болсон.

Хуулийн дагуу МАН-ын нэр дэвшигч М.Энхболд сонгуулийн сурталчилгаагаа Тусгаар тогтнолын ордонд 10.00 цагаас эхлүүллээ. Харин АН-аас нэр дэвшигч Х.Баттулга сонгуулийн сурталчилгааны нээлтээ Хэнтий аймгаас эхлүүлж байгаа бол МАХН-ын гишүүд дэмжигчид их жанжин Д.Сүхбаатарын талбайд 11:40 минутад цугларч, сонгуулийн сурталчилгаагаа нээхээр товлоод байна.

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus