АТГ 41 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна

Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 30 гомдол мэдээллийг шалгажээ. Үүнээс дөрвөн гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 26 гомдол, мэдээлэл шалгагдаж байгаа аж.

Мөн эрүүгийн 49 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас дөрвөн хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, хоёр хэргийг хэрэгсэхгүй болгох, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 1 хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлжээ.

Одоогоор 41 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж.
 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus