Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо буюу Богд Уулын хойд Залаатын аманд түймэр гарч байна гэсэн дуудлага 14:58 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу гал түймэр унтраах 63-р анги очсон ба нэмэлтээр гал унтраах 10, 14, 35-р анги болон Нийслэлийн аврах 105-р ангийн 60 гаруй албан хаагч очиж, үүрэг гүйцэтгэн, 16:40 минутанд түймрийг цурманд оруулсан байна.
Одоогоор түймрийг бүрэн унртаахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Нэвтрэх