Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүх нийтээс санал авна
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар бүх нийтээс санал авахаар болсон талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны нэр бүхий гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал УИХ-ын гишүүн Д.Лүндээжанзан, Г.Занданшатар, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай УИХ-ын тогтоол батлагдсантай холбогдуулан зарим мэдээллийг өглөө.

Эцэг хуульд өөрчлөлт оруулах асуудлаар бүх нийтийн санал авах ажлыг өнөөдрөөс эхлэн ирэх есдүгээр сарын 10-ны өдрийг дуустал орон даяар зохион байгуулахаар болжээ. Ингэхдээ сум, дүүргийн ИТХ болон УИХ-ын дэргэдэх шүүх эрх мэдлийн бүх байгууллагууд хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдийн саналыг авах юм байна. Ингээд есдүгээр сарын 10-наас аравдугаар сарын 1 хүртэл иргэдийн саналыг нэгтгэх ажлыг зохион байгуулж, ирэх намрын ээлжит чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөл оруулах хуулийн төслийг хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.



Хэвлэлийн бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Үндсэн хууль хэрэгжилтийн хүрээнд ардчиллын үнэлэмж унаж байна.Ингэснээр иргэдийн төрд итгэх итгэл алдарч байна. Иймд үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болсон. Харин ингэхдээ 2000 оны дордуулсан долоон заалт шиг хийж болохгүй. Тэр долоон заалтыг долоо хоногийн дотор шийдэж байсан түүхийг бид давтаж болохгүй. Иймд бүх ард түмнээс санал авахаар боллоо. Эцэг хуулиа шинэчлэх уг ажилд иргэдийг идэвхтэй оролцохыг урьж байна” гэлээ.
Б.Сансар
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-06-06 04:48:46
    Хууль муу байгаа ёрөнхий сайдын эрх мэдлийг нэмэх параламентаа хоер танхимтай ёрөнхийлөгчөө дээд тахимаасаа сонгох гм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • М 2017-06-05 11:33:22
    ХУУЛЬ МУУДАА БИШ ХУУЛИА БИЕЛҮҮЛДЭГГҮЙД Л ХАМАГ ГОЛ НЬ БГАА. ӨӨРЧЛӨӨД САЙЖРАХШГҮЙ МУУПДАХ Л БАЙХ
    202.72.245.198
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-06-05 11:17:08
    З/з-ийн нийгэм согодог утгаараа бус ёстой бантан байгаа шүү дээ одоо үндэсний хөрөнгөтөн төрлөө жинхэнэ зах зээл утгаа үндсэн хуулин суулгах байхаа
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах