Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын өдөрлөг боллоо
НҮБ-аас хүн төрөлхтөний өмнө тулгамдаад байгаа байгаль орчны асуудалд анхаарал хандуулах, байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалахад улс орон бүр анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэн 1972 оноос эхлэн жил бүрийн зургаадугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн байгаль хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг болсон. Тус өдрийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний харьяа байгууллагууд, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар үйл ажиллагаагаа сурталчлах өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулав.

Өдөрлөгийн үеэр нийслэлийн Байгаль орчны газраас худгийн зөвшөөрөл хүссэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлт гаргасан талбай нь зөвшөөрөгдсөн байршилд байгаа тохиолдолд худгийн зөвшөөрлийг шууд олгох, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбоотой зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг үзүүллээ.

Мөн нийслэлд хэрэгжиж байгаа минж нутагшуулах төслийн үйл ажиллагаа болон гэр хороолол, зусланд ашиглах бичил цэвэрлэх байгууламж, төхөөрөмжүүдийг танилцуулж байгаа ба гэмтэж бэртсэн шувуу, амьтдад анхны тусламж үзүүлэх сургалт, “Хавхгүй нийслэл” аяны хүрээнд цугларсан хавхыг танилцуулж дүгнэх зэрэг арга хэмжээ явуулж байна. Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас агаарын бохирдлыг бууруулах нөлөөтэй техник, технологиуд, нийслэл хотоос хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг, нийслэлийн Аялал жуулчлалын газраас дотоодын аялагч жуулчдад зориулсан мэдээллүүдийг түгээв гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.