УИХ-ын гишүүн О.Баасанхүү ирэх долдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжих Эрүүгийн хуулийн зарим ноцтой заалтын талаар өнөөдөр үдээс өмнө мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Нэн тэргүүнд эх орноосоо урвах заалтыг байхгүй болгосон байсан. Энэ талаар маш олон удаа байр сууриа илэрхийлсэн. Эцэст нь энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Я.Содбаатар, Б.Батзориг нарын гишүүд өргөн барилаа. Мөн Эрүүгийн хуульд хар тамхины хэрэгт маш хөнгөн буюу 5-12 жил оногдуулна гэж зааж өгсөн явдлыг эсэргүүцэж байна. Уг хуулийн заалтаар хар тамхины хэрэгтэй холбоотой 200 гаруй хүн ялаас чөлөөлөгдөхөөр байна” гэсэн юм.
Мөн гишүүн мэдээллийнхээ үеэр Эрүүгийн хуульд хүчингийн хэрэг үйлдсэн тохиолдолд хоёр жилийн ял онооно гэж заасан байна. Энэ мэт маш ноцтой заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлэхээр болсон тухайгаа мэдэгдлээ.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн