Мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх арга, хэлбэр нарийсаж байна гэв

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 07-ны өдрийн 77 дугаар тогтоолоор баталж, ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан Үндэсний хороог байгуулсан. Тус хороо өнөөдөр Төрийн ордонд анхдугаар өргөтгөсөн хуралдаанаа хийлээ.

Энэ үеэр улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо бүртгэлээр сүүлийн арван жилд /2006-2016/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188, 192-196 дугаар зүйлд заасан /мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, улсын хил нэвтрүүлэх/ гэмт хэрэг 388 бүртгэгдэж, 1112 хүн холбогдон шалгагдсан бөгөөд дээрх бодисыг улсын хилээр нэвтрүүлэх арга, хэлбэр улам нарийсан, уг гэмт хэрэг зохион байгуулалттай үйлдэх болсныг албаныхан хэлж байлаа. Иймээс мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих ажлыг чангатгах, эрхзүйн орчинг боловсронгуй болгох, байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, алба хаагчдыг сургаж, мэргэшүүлэх, дээрх бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, урьдчилан сэргийлэх, ажлын арга хэлбэрийг өөрчилж, боловсронгуй болгох зорилгоор Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан гэдгийг хуралдааны эхэнд онцоллоо.

Уг хөтөлбөрийг батлан хэрэгжүүлснээр хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ түүнд тавих хяналт, хууль бус эргэлт, хэрэглээтэй тэмцэх, таслан зогсоох, уг гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоох замаар урьдчилан сэргийлэх, донтсон этгээдийг сайн дурын болон албадан эмчлэх нэгдсэн тогтолцоо бий болж, төрийн бодлого цогц байдлаар, уялдаа холбоотой хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хорооны хуралдаанаас зөвлөмж гаргалаа.

Дашрамд дуулгахад, Үндэсний хорооны даргаар ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ажиллаж байгаа бөгөөд орлогч даргаар Эрүүл мэндийн дэд сайд, хорооны гишүүдээр БОАЖ-ын дэд сайд, БСШУС-ын дэд сайд, Гаалийн ерөнхий газар, МХЕГ, ЦЕГ, ТЕГ, ХХЕГ-ын удирдлагууд болон ГХЯ-ны Консулын газрын захирал, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга, ЭМЯ-ны Эм, үйлдвэрлэл технодогийн газрын дарга, Малын эмийн салбар зөвлөлийн дарга, Сэтгэцийн эмгэг, наркологийн төвийн захирал зэрэг албаныхан ажиллаж байна.


Б.Сансар
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • HOHIROGCH 2017-06-05 14:45:35
    Хариуцаж байгаа мөрдөн байцаагч нар нь ямарч чадваргүй гэмгүй хүнийг ч ялгаж чадахгүй нусгай нар байхад яаж ч энэ хэрэг багасах вэ дээ
    222.129.240.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Toxic 2017-06-05 13:07:49
    Bi tur xugatsaagaar Canadad ireed bxdaa ene saixan orond gants xetsuu zuil mansuuruulax bodis bna daa gej xarj bna. Unexeeriin xetsuu asuudal bdag um bna shu
    50.64.108.179
    Мэдэгдсэн Хариулах
  • ANhaar Anhaar 2017-06-05 09:17:32
    Таслан зогсоох хэрэгтэй одоо өнөөдөр л арга хэмжээ авахгүй бол хоцроно шүү !!!! Аав ээж ахан дүүсээрээ ХАР тахлаас сэргийлцгээе !!!
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах