“Спиннинг”-ээр давалгаалсан үдэш

Өнгөрсөн бямба гарагт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн хөл бөмбөгийн талбайд  шинэлэг доргио, санаанд багтамгүй үр дүнгээр дүүрэн нэгэн үдэш болж өнгөрлөө. Өнөө жилийн “Спиннинг давалгаа”-нд хот хөдөөгийн арав гаруй спиннинг клубууд нэгджээ.  Энэхүү спортыг хөгжүүлэхэд Монголд төдийгүй Азид  үнэтэй хувь нэмрээ оруулж яваа хүний нэг бол яах арга М.Мөнхсүлд юм. Түүний  санаачлагаар энэхүү үйл ажиллагаа хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа энэ юм.

 Манай улсад  эргэлтэт дугуйн спорт сүүлийн хоёр жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж буй энтертайнмент чиглэлийн спортын нэг. Энэ богинохон хугацаанд спиннингийн спортын эрүүл мэнд, чийрэгжүүлэлт, энтертайнмент, шоу тал руу  хэрхэн, яаж хөгжиж байна вэ, гэдгийг энэ үдэш харж болохоор байлаа.



“Спиннинг давалгаа” фестивалийг “Сүлд спиннинг”-ийн багш нарын үзүүлбэрээр эхлүүллээ.







“Сүлд” спиннинг клубээс “Би жингээ хасмаар байна” уралдаан ялагчид энэ өдөр тодорлоо. Энэхүү уралдаанд 27 эмэгтэй 2 эрэгтэй оролцогч 50 хоногийн хугацаанд өрсөлдсөн юм.  



Нэгдүгээр байр: 24 кг жин хаяж, 3.000.000 /гурван сая/  төгрөгөөр


Хоёрдугаар байр: 23 кг жин хаяж, 1.500.000 /нэг сая таван зуун мянга/  төгрөг


Гуравдугаар байр: 21,3 кг жин хаяж 500.000/ таван зуун мянга/ төгрөгөөр тус тус шагнууллаа.

 

Спиннинг бол богино хугацаанд аяны хэмнэлээр хүнийг уйдахааргүй эрч хүчтэйгээр биеийн булчингуудыг зэрэг ажиллуулдаг, массаараа нэгэн зэрэг хийж болдог спортын нэг. Иймээс “Спиннинг давалгаа”-нд нэгдэхээр ирсэн үзэгчдийн дунд спиннингийн хичээл зааж, хамгийн хурдан сурсан оролцогчдод спиннингээр үнэгүй хичээллэх эрхийг гардууллаа.







“Спиннинг давалгаа” фестивалийн урлаг спортын нэгдсэн арга хэмжээ боллоо.











 “Би жингээ хасмаар байна” уралдааны оролцогчид лимүүзин хөлөглөн ирж, улаан хивсэн дээр алхан тайзнаа гарлаа.







П.Гоо
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.